Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 24-ний байдлаар коронавирусийн 87,522 ширхэг оношлуур импортолжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Энэ оны тавдугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 2,030 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 296.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ. Үүнд,

  • Эрдэс бүтээгдэхүүн 98.6 сая ам.доллараар
  • Автомашины, техник 173.2 сая ам.доллараар
  • Бусад импорт 38.3 сая ам.доллараар авсан нь нөлөөлсөн байна.

Тэгвэл мөн хугацаанд 240.8 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 сая ам.доллараар өссөн үзүүлэлт болсон аж.

Түүнчлэн 193.6 мянган тонн бинзен импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.8 мянган тонн (9.7%), 304.1 мянган тонн дизель импортолсон нь өмнөх оны мөн үеэс 84.1 мянган тонноор (21.7%) тус тус буурчээ.

Хүснэгт 1. Импортоор авсан бүтээгдэхүүн 

 

Уг хүснэгтээс харвал улаанбуудай, Улаанбуудайн гурил, тахиа, гахайны мах, өөх, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тос, элсэн чихрын импорт өссөн. Харин өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, цагаан будаа болон жимсний импорт буурсан байгаа юм.

Харин КОВИД-19 вирустэй холбоотойгоор импортоор авсан бараа бүтээгдэхүүний хувьд,  

  • Амны хаалт 17,410.4 ширхэг
  • Коранавирусийн оношлуур 87,522 ширхэг  
  • Хамгаалалтын иж бүрдэл хувцас 18,837 ширхэг
  • Эмнэлгийн тоног төхөөрөм, хэрэгсэл 9,377 ширхэг байна. 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар