Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Эрхүүд өвчлөл гарснаас хойш хамгийн их тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.25/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/267401067643915/

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор 88 мянган хүн COVID-19-өөр өвчилсөн байна. 

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,599 хүн шинээр халдвар авсан. Буриад, Эрхүү, Тува, Чит мужид 19-120 тохиолдол нэмэгдсэн. Эрхүүд 120 тохиолдол шинээр гарсан нь халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр байв. 

Орон нутгийн 15 галт тэргэнд 11 эмч ажиллан 5,639 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орсон. Харин 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэнээр одоогийн байдлаар тусгаарлах байранд 1,141 хүн ажиглалтад байна. Үүнээс нь 111 хүн нь архаг хууч өвчтэй байна" хэмээн тойм мэдээллийг танилцуулав. 

Түүнчлэн өчигдөр 119 дугаарт 168 дуудлага ирж, зөвлөгөө авчээ. Үүнээс гадна Шуурхай аппликейшнд 14 дуудлага ирснээс АНУ, Франц зэрэг гурван улсаас дөрвөн хүн холбогдон урьдчилан сэргийлэх болон эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.