Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"БОДЬ ДААТГАЛ" ХХК ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO-г ГАРГАЛАА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

2020 оны анхны IPO болох “Бодь Даатгал” ХХК компанийн анхдагч зах зээлийн захиалга авч эхлэх арга хэмжээ Монголын Хөрөнгийн Биржийн дээр арилжааны анхны цан цохихтой зэрэгцэн эхэлж байна.

“Бодь Даатгал” ХХК-ийн шинээр гарч буй IPO буюу хувьцаа нь ард иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр гарч буй санхүүгийн салбарын шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, өгөөж хүртэх боломжийг олгож ийнхүү хувьцааныхаа 20 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаар олон нийтэд олгож байгаа юм.

“Бодь Даатгал” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, даатгалын салбарын тэргүүлэгч, ууган компаниудын нэг билээ. Компани нь 21 аймаг, 330 суманд 22 салбар, 650 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан дэд бүтцээр дамжуулан зах зээлд хамгийн олон буюу 70 гаруй даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.

Бодь даатгал ХХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн компани нь insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

 

Бодь даатгал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 сарын 27-ний өдрийн 440 тоот тогтоолоор  үнэт цаасаа нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг авсан.

Компани нь стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдаж, нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр ийнхүү Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисноор Бодь даатгал компанийн IPO-ийн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацаа эхэлж байгаа бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагчид 2020 оны 06 сарын 08-ны 16:00 цаг хүртэл Үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.

Хувьцааны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК ҮЦК”ХК, хамтрагч Андеррайтераар “Гаули”ҮЦК ХХК болон ТрансБанк ХХК, Хуулийн зөвлөхөөр “Өмгөөллийн ИЭлси” ХХН, Үнэлгээний байгууллагаар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, Аудитын байгууллагаар “БДО Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.