2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S26
22°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°

Шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-ын 29/33 дугаар тогтоолоор баталсан. Тус төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна.

Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130.0 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд газрын төлбөрөөс 80.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136.2 хувийн биелэлттэй байгаа юм.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

Долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулжээ

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн байна. Эдгээрээс гадна “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт “Өгөөмөр” зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг чөлөөлөөд байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулжээ.

Гэвч Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах явцад холбогдох байгууллагаас санал ирүүлээгүйн улмаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдан газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлт олон байгууллагаас иржээ. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлага үүссэн учраас асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

  • Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 52 байршлын 174.6 га газар
  • Газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулахаар 43 байршлын 83.3 га газар
  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, ашиглуулахаар 15 байршлын 195.8 га газар
  • Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох хэсэгт 7 байршлын 6.14 га газар
  • Нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээ хэсэгт 5 байршлын 6 га газар
  • Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил, хэмжээ хэсэгт 2 байршлын 15 га асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр тусган байна.

Тэргүүлэгчид Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x