Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Английн сургуулиуд зургаадугаар сарын 1-нээс хичээлээ эхлүүлэхээр болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна.

Сургуулиуд зургаадугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ.

Уг төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, нэг болон зургаадугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.

Харин Уэльс улс сургуулиудаа зургаадугаар сарын 1-ний өдөр нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд зуны амралтаас өмнө сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна. 

Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл бага ч гэсэн ирэх сараас сургуулиудыг нээх нь аюулгүй байдлын талаас хэт эрт байгаа талаар Английн багш нарын 9 зөвлөл байр сууриа илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж, багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна.

Гэтэл Засгийн газрын зүгээс маскийг цөөн тохиолдолд, тухайлбал зай барих дэглэм баримтлах боломжгүй үед  зүүхийг санал болгожээ. 

Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгасан аж. 

           

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам