2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
02:00
S31
12°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчиж байна

ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.

Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт  хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар ариутгагчийг байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж ажиллаж байгааг та ч анзаарсан биз. Иргэдийн зүгээс ч Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусаар  үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан.

Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 24 улсын байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өөрийн цахим цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x