Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Итали, Испани, Францад өчигдөр коронавирусийн халдварын хамгийн бага нас баралт бүртгэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Ням гарагт Итали, Испани, Франц зэрэг Европын орнуудад хамгийн бага нас баралт бүртгэгджээ.

  • Испанид -164
  • Италид - 174 
  • Францад - 135 нас баралт бүртгэгдсэн байна.

Испани

Испани улсад хөл хориогоо үе шаттай суруулах арга хэмжээ авч байгаа ба хөл хориог сулруулахын тулд эмнэлгээс гарах хүний тоо, шинэ халдварын тоо, эрчимт эмчилгээнд орох хүний тоо зэрэг эмнэлгийн байгууллагуудад ирэх ачааллыг хамгийн түрүүнд харгалзан үзнэ гэж мэдэгдсэн байна. Тухайлбал эмнэлгүүдийн хувьд 10,000 хүнд ногдох эрчимт эмчилгээний орны тоогоо дунджаар 1.5-2-оор нэмэгдүүлэх, хүнд өвчтөнийг хүлээх авах орны тоогоо 37-40-өөр нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байгаа аж. 

Тус улсад 42,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 19 орчим хувь байгаа гэж тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 134,000 давсан байна. Батлагдсан тохиолдлуудын тал шахам хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа талаар мөн мэдээлжээ. 
Одоогийн байдлаар ОХУ-д 1,280 нас баралт бүртгэгдээд байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 4,600 шахам шинэ тохиолдол, 275 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан тохиолдлын тоо 101,000 давсан бол нас баралт 7,000 гаруй болжээ.

Сингапур

Сингапурт 657 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 18,200 гаруй болсон талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш гадаад ажилчдын дотуур байранд голомтлон тархсан халдварыг хяналтдаа авахын тулд тэдгээр ажилчдыг дотуур байранд нь хөл хорьж, тусгаарлан шинж тэмдэг илэрсэн болон шинжилгээний хариу эерэг тохиолдлуудыг тусгайлан бэлтгэсэн байруудад нүүлгэн шилжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Япон

Япон улсад Ням гарагт 200 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 15,000-д хүрчээ. Нас баралт 549 байгаагийн 13 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/240256200369599/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.