Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Сүүлийн 14 хоногт гадаадад таван монгол иргэн COVID-19-ийн халдвар авсан байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гадаадад байгаа монгол иргэдийн дунд шинээр халдвар авсан тохиолдол гарсан уу?

-Сүүлийн 14 хоногт гадаадад таван монгол иргэн COVID-19-ийн халдвар авсан байна. Энэ хүмүүст хийсэн коронавирус илрүүлэх эхний шинжилгээний хариу нь эерэг гарсан.

Мөн тэдэнд клиникийн шинж тэмдэг, зовуурь харьцангуй бага байгаа учир бүгд гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна.

Тэд бидэнтэй утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан.

ль улсад байгаа монгол иргэд халдвар авсан бол?

-Гадаадад халдвар авсан монгол иргэд АНУ, Швед, ОХУ, Солонгос зэрэг улсад байгаа.

-"Өчигдөр нэг иргэн ухаан алдаж унасан бөгөөд түүнийг ханиад хүрсэн байдалтай байхаар нь түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өглөө" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Тэр асуудлыг тодруулъя. Гэхдээ ер нь хүмүүс халуурч, өвдсөн тохиолдолд 103-т дуудлага өгдөг.

Одоогоор 103-аас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл бидэнд өгөөгүй учраас тухайн иргэн өөр өвчний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байх.

-Вирусийн халдвар мэдрэлийн системд нөлөөлдөг гэх мэдээлэл гарсан байсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Өчигдөр Бостоны их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, коронавирусийн шинэ зургаан шинж тэмдгийг нэрлэсэн байна.

Үүнд, жихүүдэс их хүрэх, чичрэх, амтлах, үнэрлэх мэдрэмж арилах хэмээн тэмдэглэсэн байсан.

Гэхдээ энэ нь ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжид албан ёсоор ороогүй бөгөөд тухайн эрдэмтэн, судлаачдын 600 гаруй өвчтөний л клиникийн судалгааны дүн дээр үндэслэн гаргасан материал байсан.

-Хөл хорионы дэглэмийн улмаас дэлхийн зарим оронд вакцины хангамж саатсан гэх мэдээлэл байна. Манай улсын хувьд вакцин, эмнэлгийн бусад хэрэгсэл хангалттай байгаа юу?

-Дэлхийн олон улсад хөл хорио тогтоож, нислэгүүдээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор нэлээд хэдэн оронд хүүхдийн товлолт вакцины хангамжид саатал гарсан.

Тийм ч учраас ДЭМБ ер нь коронавируст халдварын цар тахлын үед эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээг орхигдуулж болохгүйг удаа дараа анхааруулж байна.

Харин манай улсын хувьд одоогоор вакцин, тариур хангалттай байгаа. Цаашид ч бид хангамжийг таслахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2414429795324826/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.