Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс сургууль, нийтийн тээвэрт амны хаалт заавал зүүх журамтай болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Франц улс хорио цээрийн дэглэмээ тавдугаар сарын 11-нээс эхлэн сулруулахаар төлөвлөж байна.

Тэгвэл энэ өдрөөс эхлэн тус улсын бүх дунд сургуулиудад болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт заавал зүүх журам хэрэгжихийг ерөнхий сайд Эдуард Филипп өчигдөр зарлажээ.

Тавдугаар сарын 11-ний өдрөөс Франц улсад хүнсний бус дэлгүүрүүд нээгдэх бол баар, ресторанууд хаалттай хэвээр байх юм.

Үйлчлүүлэгдэдээ амны хаалт зүүх, хоорондоо хоёр метр зайтай байхыг үйлчилгээний газрууд шаардах ёстой болжээ.

Мөн энэ өдрөөс эхлэн францчууд гадуур чөлөөтэй явж, 10 хүртэл тооны хүмүүс цугларах боломжтой болж байна.

Франц нь коронавирусийн цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн улсуудын нэг юм. Мягмар гарагийн байдлаар тус улсад нийт 129,859 халдварын тохиолдол бүртгэгдэж, 23,660 хүн нас баржээ.

Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт ирэх хүний тоо, эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний тоо буурсаар байгаа ч халдавр, эндэгдлийн тоо өндөр хэвээр байна.

 

Эх сурвалж: BBC