Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Бямба гарагийн мэдээллээр Япон улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 10,400 болсон байна. Үүнээс 584 тохиолдлыг шинээр бүртгэсэн бөгөөд Токио, Осака хотууд тэргүүлж байна. Нийт нас баралтын тоо Япон улсад 712 болсон байна. 

АНУ-ын Нью-Йорк мужийн захирагчийн мэдээлснээр тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 540 нас баралт бүртгэгдсэн бөгөөд халдварын улмаас нас барсан хүний 13 мянга гаруй болжээ. Бямба гарагийн байдлаар нийт 17 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шинээр хэвтэх хүний тоо харьцангуй буурч байгаа ч хамгийн багадаа 2,000 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна гэж мэдээллээ. 

Нидерланд, Бельги зэрэг улсуудад халдвар улам бүр нэмэгдсээр байна. Их Британид эмнэлэгт нас барсан хүний тоо 15 мянгыг давсан байна. Их Британийн хувьд шинжилгээнд хамрагдах хүний тоог нэмэгдүүлэхээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлсэн байна. Тус улсад 357 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 114 мянган хүнд халдварын тохиолдол илэрсэн байна. 

Турк улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3,783 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт  тохиолдлын тоо 82,329 болсон байна. Халдварын тохиолдлын тоогоор Турк улс нь Иран улсын урд орсон байна. 

Дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж байна. Дэлхийн 191 улсад боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бүрэн хаасан бөгөөд үүнд 1.5 тэрбум суралцагч хамрагдаж байгаа юм байна. 

ОХУ, АНУ, Канад зэрэг улсуудад хэсэгчилсэн байдлаар сургууль хаасан. 

Африк тивийн 44 улс НҮБ-ийн тусламжийн хүрээнд коронавирусийг шинжлэн боломжт ой болсон байна" гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.