Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээний хариуг маргааш танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд хийсэн шинэ коронавирусийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд коронавирус илрээгүй. 

Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн байгаа. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариуг маргааш танилцуулна.

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод эерэг гарч, бусад нь сөрөг гарч байгаа. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь илэрч байна" гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/512883299391526/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.