Британид коронавирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгааг сааруулах үүднээс улс орон даяар 3 долоо хоногийн турш хөл хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон байсныг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сунгаж, дор хаяж 3 долоо хоногийн хугацаагаар дахин үргэлжлүүлэхээр болов.
Хөл хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг уриалсан хэвээр байна. Үүнд:
Хөл хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах юм байна. Иймд Британид оршин суугаа монгол иргэд суугаа орны түр журмыг чанд мөрдөхийг хүсье.
Монгол Улсын онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь цуцлагдсан бөгөөд дараагийн шинээр үйлдэх нислэгийн талаарх мэдээллийг Улсын онцгой комиссоос одоогоор гаргаагүй байна.
ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.04.16