Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д Алтай мужаас бусад бүс нутагт нь коронавирус тархлаа"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

COVID-19-ийн талаар эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/528389781177302/

Хурлын эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн дахинд халдвар хэр тархсан талаар тойм мэдээллийг танилцуулав.

Тэрбээр "Дэлхийн 213 улс орон, нутаг дэвсгэрт коронавирусийн халдвараар 2 сая гаруй хүн өвчлөөд байна. 1.4 сая хүн өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хагас сая хүн нас баржээ. 

АНУ, Их Британи, Турк, Итали, Испани улсуудад халдварын тархалт эрчтэй хэвээр байна.

Өчигдөр хойд хөршид 3,388 хүн уг вирусээр өвчилж, 28 хүн нас барсан нь тус улсад халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр тоо юм.

ОХУ-ын Алтайн муж улсаас бусад бүх мужид нь халдвар бүртгэгдлээ. Тус улсад тархаж буй халдварын онцлог нь 18-45 насны хүмүүс зонхилон өвчилж байна. Түүнчлэн өвчлөгсдийн 50 хувь нь балархай буюу шинж тэмдэггүй.

Энэ төрлийн өвчтөнүүд эхний долоо хоногтоо биеийн байдал нь хэвийн байх ч хоёр дахь долоо хоногоос хатгаа болж хүндэрч байгаа. ОХУ-д амьсгалын аппарат маш хэрэгтэй байгаа тул Урал дах автомашины үйлдвэр амьсгалын аппарат үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна" гэв.

Түүнчлэн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хэмжээнд 1,669 хүн тусгаарлах байранд байгаа. Тэдний 33 жирэмсэн эмэгтэй, 30 хүүхэд. Тусгаарлалтын хугацаанд 15 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэлээ. 

Мөн 119 тусгай дугаарт хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа тухай дуудлага зонхилон ирж байгаа тул иргэд, олон нийтийг амны хаалта тогтмол зүүхийг ЭМЯ-наас уриаллаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.