Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 3,388 халдварын тохиолдол нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 3,388 тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 24,490 болсныг өнөөдөр тус улсын цар тахалтай тэмцэх төв мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт болж байна.

Тус улсын 84 муж, бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдсэн бол зөвхөн Алтайн Бүгд Найрамдах Улсад одоогоор ганц ч тохиолдол илрээгүй байна.

Мягмар гарагт ОХУ-д Covid-19 өвчнөөр 28 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо 198-д хүрчээ.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1,986 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Тахлын хамгийн том голомт Москва хотод өчигдөр 1,774 халдварын тохиолдол илэрч, нийтдээ 14,776 тохиолдолтой болжээ.

Нас барсан өвчтөнүүдийг бүс нутгаар нь харвал Москва хотод 11, Дагестанд 3, Москва муж, Башкир, Халимагт тус тус 2, Санкт Петербург, Буриад, Пенза, Тюмень, Белгород, Астраханьд тус тус 1 бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.