УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа.
Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэв.
АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм байна. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ. Энэхүү дэмжлэгийг хил хаасан хугацаанаас эхэлж, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд олгох тооцоо гаргасан байна.
-Гадаадад байгаа монгол иргэдэд ойролцоогоор хагас жилийн хугацаанд 417 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Энэ төсвийн хаанаас гаргах боломжтой гэж харж байна вэ?
-Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа.
1. Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.