Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос живэх, осолдох тохиолдол гарсаар байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллажээ.

Цаг уурын байгууллагаас манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, халиа, тошин, харз, цөн гүйх зэрэг үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж байгааг мэдээлж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.