Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: 30,000 хонь бэлэн байгаа. Хятадын тал маргааш авна гэсэн ч бид хүлээлгэн өгч болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурлын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас БНХАУ-д тусламж болгон өгөх 30,000 хонины талаар тодрууллаа.

- Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа 30,000 толгой хонь тус улсад өгөх гэрчилгээг гардуулсан. Энэ тусламжийг хэзээ өгөх вэ?

-Бид энэ асуудлыг ярьж байгаа бөгөөд БНХАУ-ын талтай хэрхэн хүлээлгэж өгөх тал дээр төлөвлөгөөгөө сайн боловсруулан ажиллахаар ярьж байна.

-Хүлээлгэж өгөх хонь бэлэн, тоо нь гүйцсэн хэрэг үү?

-30,000 хонь бэлэн байгаа. Хятадын тал маргааш авна гэсэн ч бид хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

-Хонийг иргэдийн хандиваар цуглуулсан уу? Эсвэл дан ганц улсаас гаргах уу?

-Янз бүр. Зарим иргэн, аймаг аймгаар өгч байна.