Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Олон нийтээс БНХАУ-д хандивлахаар амлаад буй хонины тоо 18,638 болжээ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ коронавирусийн халдвар тархсан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган толгой хонь хандивлахаа мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпиньтэй уулзахдаа “Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байна” хэмээн мэдэгдсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллийн сайтад мэдээлсэн байв. 

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор төрийн тэргүүний зүгээс ард түмэндээ хандан БНХАУ-д хонь хандивлах талаар ямар нэгэн уриалга, мэдээлэл гаргаагүй. Мөн амласан 30 мянган толгой хонийг улсаас гаргах тухай ч ямар нэгэн тайлбар өнөөг хүртэл хийгдээгүй байгаа билээ.

Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирсний дараагаас иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлагууд БНХАУ-д хонь хандивлахаа сошиал сүлжээгээр ээлж дараалан мэдэгдэж эхлэв.

Гэвч хандивын хонийг хэнд хүлээлгэж өгөх, хятад руу ямар байдлаар гаргах зэрэг зохион байгуулалтын ажил одоогоор огт хийгдээгүй байна.  

Мөн өмнөд хөршид амласан 30 мянган толгой хонийг ард түмний хандиваар цуглуулах уу, эсвэл төрөөс хөрөнгө гарган амлалтаа биелүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.   

Иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн зүгээс БНХАУ-д хандивлахаар амлаад буй хонины тоо
2020.03.04-ний байдлаар 18,638 болоод байна

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.