2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
29°
16:00
S26
28°
17:00
S26
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байжээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN

Булган аймгийн Хишиг өндөр сумын иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид гуравдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ.

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гараашид найман ширхэг бугын эврийг хадгалж байсныг хураан авч, бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж буй аж.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалаар "Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай, түймрийн аюултай үед буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон" байдаг.

 

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x