Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан будаа, улаан буудай, элсэн чихэр, ургамлын тосны татвар төлөх хугацааг хойшлуулах шийдвэрийг 35 ААН ашиглажээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний гаалийн албан татвар, импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулсан асуудал багтсан гэдгийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийнхээ үеэр хэллээ.

Тодруулбал, цагаан буудай, улаанбуудай, элчин чихэр, ургамлын тос гэх дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний татвар төлөх хугацааг хойшлуулаад буй.

2020 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар,

  • Цагаан будаа 2.4 сая кг,
  • Улаан буудай 12.9 сая кг
  • Элчин чихэр 4.3 сая кг
  • Ургамлын тос 1.4 сая литр бараа орж иржээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Нийт 35 аж ахуйн нэгж дээрх шийдвэрийг ашигласан бөгөөд энэ нь үнэ өсөхгүй, хомстол үүсэхгүй байх нөхцөл үүсэхэд нөлөөлж буй хэрэг. 

Мөн иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, импортын нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-н хүртэл чөлөөлж байгаа. Үүнд,

  • Элсэн чихэр
  • Ургамлын тос
  • Хүнсний будаа /бүх төрлийн /
  • 15 мянган тонн элит үрийн улаан буудай
  • 160 мянган тонн хүнсний улаан буудай хамаарна” гэдгийг мөн хэлэв.