Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үнэ сүүлийн 17 жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн түүхий газрын тосны үнэ ханш сүүлийн 17 жилийн хугацааны хамгийн доод түвшинд хүрч уналаа.

WTI (West Texas Intermediate) төрлийн газрын тос баррел нь $20 хүрэхгүй хэмжээнд унасан бол Brent төрлийн газрын тосны баррелийн үнэ $23.03 хүрсэн нь 2002 оноос хойш ажиглагдсан хамгийн бага түвшин юм.

Шинэ коронавирусийн тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хааж, агаарын тээврийн салбар гүн хямралд орсон нь үнэ унах нэг шалтгаан болж байна.

Нөгөө талаас газрын тосны гол үйлдвэрлэгч орнууд болох Саудын Араб, ОХУ хоёр нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулах тал дээр санал зөрөлдсөн нь үнийн дайн өрнөхөд хүргэж байгаа юм.

Хоёр орны зөрчил маргаанд Вашингтоны засаг захиргаа оролцож, зохицуулахыг оролдсон ч үр дүн муутай байна. Тиймээс газрын тосны үнэ ханш цаашид ч үргэлжлэн унах төлөвтэй байгааг зах зээлийн шинжээчид анхааруулжээ.

 

Эх сурвалж: Business Insider