Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Видео: Land Cruiser - Монголд хаанаас ирдэг вэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

Land Cruiser автомашин хаана үйлдвэрлэгдэж хэрхэн манай хэрэглэгчдэд хүрдэг вэ?

"Тоёота Мотор Корпораци"-ийн Land Cruiser автомашиныг манай урд хөршид үйлдвэрлэн оруулж ирдэг гэсэн худал цуурхал, буруу ойлголт худалдан авагчдын дунд байдаг. Тэгвэл Land Cruiser-ийг хаана үйлдвэрлэдэг болон Монголд хэрхэн оруулж ирдэг талаар өгүүлье.

Land Cruiser-ийг Японд үйлдвэрлэдэг

Жар гаруй жилийн түүхтэй, бартаат замын хаан гэгдэх Land Cruiser бол 4WD үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч, Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон автомашин юм.

Land Cruiser автомашиныг Тоёотагийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Тоёота Сэйлс Монголиа ХХК Япон улсаас оруулж ирэн албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК компаниудаар дамжуулан эцсийн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Энэхүү автомашиныг Төв Ази орчмын байгаль цаг уурын нөхцөл, авто замын онцлогт нийцүүлэн, Япон улсад үйлдвэрлэж бидэнд хүргэж байна.

 
 
 

Ямар замыг туулж Монголд ирдэг вэ?

Япон улсын Нагоя хот дахь Тоёотагийн “Ёшивара” болон “Тахара” үйлдвэрүүдэд уг автомашиныг үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрээс гарсан шинэ автомашин Нагоя хотын боомтоос усан онгоцонд ачигдаж Хятад улсын Тяньжин хотын боомтод ирнэ.

 

Яагаад Хятадаар дамждаг юм бэ?

Автомашиныг нисэх онгоцоор тээвэрлэх нь өртөг өндөртэйн дээр ашиггүй. Мөн Монгол улс далайд гарцгүй тул усан онгоцоор тээвэрлэж буй автомашиныг Хятадын газар нутгаар дамжуулан ирүүлэхээс өөр боломжит нөхцөл хомс юм.

Ийнхүү Тяньжин хотод очсон шинэ автомашин нэг хоногийн дотор галт тэрэгт ачигдан Өвөр монголын Эрээн хотод очно. Эцэст нь Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор дамжин Монгол улсын хил нэвтэрч Улаанбаатар хотод галт тэргээр ирдэг байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.