Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

“ГРАНД ПРИНЦ” компанийн халуун сэтгэлийн дэмжлэг үргэлжилсээр...

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

“Гранд Принц” компани нь “Жигүүр Гранд” группийн үйлчилгээний салбар компани бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ковид-19 цар тахлын голомтод өндөр ачаалалтай ажиллаж байгаа ЭМЯ-ны ажилтан албан хаагчдад Японы алдарт “Ажисен рамен”  рестораны халуун хоол, уух зүйлээр өнгөрсөн Баасан гарагаас эхлэн үйлчилж байна. Энэхүү сэтгэлийн дэмжлэг нь Монголчууд бидний эрүүл мэндийн төлөө нойр хоолоо умартан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад урам өгөх, дархлааг нь дэмжих зорилготой юм.

Тэгвэл энэхүү дэмжлэг үргэлжилж “Гранд Принц” ХХК-ийн Asian hot pot “Гэгээ” караоке, “Ажисен Рамен” ресторануудын хамт олны зүгээс Гэгээнтэн цогцолборт байрлах өөрийн ресторандаа 3-р сарын 24-ний өдөр ХУД-ийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтан, албан хаагчдад өдрийн туршид халуун рамен, уух зүйлээр үнэ төлбөргүй үйлчиллээ. Хэдийгээр Ковид-19 цар тахлаас шалтгаалан улс орон, компани, ард иргэдийн эдийн засаг хумигдаж байгаа ч энэхүү сайн санааны дэмжлэгийг ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийг түүчээлэн үлгэрлэж, санаачлан өрнүүлж байгаад ХУД-ийн тусгай хүчний байгууллагын ажилтан албан хаагчид талархаж байгаагаа илэрхийллээ.  

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

Сургалт,  урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.БАЯРМАА:

- “Ажисен рамен” рестораны хамт олны зүгээс Ковид-19  цар тахлын голомтод цаг наргүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа тусгай хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдад халуун сэтгэлээр хандан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа явдалд талархаж байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТЭС

 

 Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Ц.ХАДБААТАР:

“Гранд Принц” компанийн  хамт олны зүгээс бидний ажлыг дэмжиж, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн ажилтан, албан хаагчдад амтат рамен, уух зүйлээр үйлчилсэн явдалд хамт олныхоо зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙХ БОЛТУГАЙ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.