Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд эсэргүүцсэн байр суурьтай байгаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Манай улсад COVID-19 халдварын 10 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсныг өнөөдөр ХӨСҮТ-ээс мэдээлэв. Эдгээр 10 тохиолдол бүгдээрээ гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд ес нь тусгай үүргийн нислэгээр халдвар гарсан улс орнуудаас авчирсан иргэд байгаа юм. 

Энэ үед Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг Ням гарагт чартер нислэгээр авчирна" хэмээн мэдэгдээд байна.

БНХАУ-аас ажилчид авчрах асуудалд ЭМЯ ямар байр суурьтай байгааг тус яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодруулахад "Халдвар гарсан орнуудаас тусгай нислэгээр авчирсан иргэдээс халдвар илэрч байна. Ингэж вирус зөөвөрлөгдөн ирж байгаа нөхцөлд БНХАУ-аас хятад иргэдийг авчрах асуудалд ЭМЯ эсэргүүцсэн байр суурьтай байгаа" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.