Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Golden gobi “Эрүүл бяцхан зүрх аян”-д нэгдэцгээе

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Номхон далайн баруун эргийн бүсэд ойролцоогоор 2 минут тутамд нэг нярай нас бардаг бөгөөд ихэнхдээ сэргийлэх боломжтой шалтгаанаар энддэг гэсэн харамсалтай тоо баримт гаргасан байна. Манай улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар 11,9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 138-р буюу 1,2% -иар нэмэгдсэн байна.

Төрөлт нэмэгдэхийн хамт шинээр төрсөн хүүхдийг төрсний дараах нэг сар хүртэлх хугацаанд зохих эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамруулах нь цаашдын амьдрах боломжийг нэмэгдүүлж, хэвийн өсөлт хөгжилттэй, эрүүл саруул өсөж торних үндэс болдог билээ. Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант өвчин, эндэгдлийн тоо 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд тэргүүлж байна.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-д чиглэсэн нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой “Эрүүл бяцхан зүрх” аяныг бидний дунд танил болсон Golden Gobi шоколадыг үйлдвэрлэгч Есөн Од ХХК-ний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өрнүүлж, таны худалдан авсан шоколад бүрийн 10 төгрөгийг дүүргүүдийг нярайн тасагтай болоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.