Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёотагийн автомашинд тоёотагийн албан ёсны сэлбэг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

Алс холын аялал, зугаалга хийх, өдөр тутмын амьдрал, ажлын шаардлагын дагуу аливаа газарт хурдан шуурхай хүргэх бидний эрхэм нөхөр төмөр хүлэг минь билээ. Тэгвэл төмөр хүлэгт маань тулгардаг хамгийн том бэрхшээл бол эвдрэл гэмтэл юм.

Зөвхөн эвдэрч гэмтсэн эд анги гэлтгүй урсгал үйлчилгээний дагуу сэлбэг солих, нөөцөлж шинийг авахад тавигдах нэн тэргүүний шаардлага юу вэ? Мэдээж хамгийн түрүүнд сэлбэгийн чанар, баталгаа, найдвартай эдэлгээ. Үүнээс гадна хурдан шуурхай нийлүүлдэг газарт хандах хэрэгтэй. Учир нь хэн ч төмөр хүлгээ удаан хугацаанд зэврүүлж зогсоохыг хүсэхгүй шүү дээ.

Харин Монгол Улсад Тоёотагийн машин хамгийн түгээмэл байдаг ч хурдтай болоод чанартай сэлбэг нийлүүлдэг газар олох хэцүү. Чанарын баталгаатай ч ирэх гэж удах үе байхад маш хурдан ирдэг ч эдэлгээ муутай байх тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ тохиолдолд танд Монголд хамгийн их буюу 3000 гаруй төрлийн албан ёсны сэлбэгийн нөөцтэй Тоёотагийн Монгол дахь албан ёсны дилер Таванбогд, Мөнххада компаниудыг сонгохыг зөвлөж байна.

Тус компаниудаас сэлбэг худалдан авах нь таны машины эдэлгээг уртасгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна хамгийн найдвартай юм. Тоёотагийн үйлдвэрийн шинэ автомашинд хэрэглэгддэг тос тосолгооны материал ч мөн нэг ижил төрлийнхийг нийлүүлдэг албан ёсны дилерүүдийн сэлбэгийн нөөц бүрдүүлэлт 95 хувьтай байдаг нь хэчнээн хурдан шуурхай үйлчилж чадахыг гэрчилнэ. Урсгал засвар болон явах эд анги, эх биеийн кузов сэлбэгийн нөөцийг үргэлж бэлэн байлгаснаар үйлчлүүлэгчийн хүсэлтийг богино хугацаанд биелүүлж чаддаг байна.

Автомашинд тань асуудал гарсан тохиолдолд Тоёотагийн мэргэшсэн инженерийн баг хамт олон цаг алдалгүй зөвлөгөө өгч тав тухтай орчинд үйлчилнэ.

 

Тоёотагийн тогтоосон өндөр шалгуур стандартад нийцсэн албан ёсны сав баглаа боодол болон сэлбэгийн дугаартай бүтээгдэхүүнийг Genuine parts гэдэг бөгөөд танд бүрэн бүтнээр, баталгаат хугацаатайгаар хүргэх ажлыг Тоёотагийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Тоёота Сэйлс Монголиа ХХК хариуцан ажиллаж байна.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.