Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Францын “Орано Майнинг” группээс Монгол Улсын COVID-19-тэй тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж ТЭРБУМ төгрөг хандивлалаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин COVID-19 халдвар авсан франц иргэний биеийн байдлын талаар элчин сайдад танилцуулав. 

Үүний дараагаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин "Орано майнинг" группийн зүгээс УОК-ын дарга Ө.Энхтүвшинд хаягласан захидлыг дамжуулах зорилгоор ирсэн гэдгээ хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Орано майнинг" групп зөвхөн Монголд бус дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус группийн зүгээс Эрүүл мэндийн яаманд Монгол дахь салбар болох "Бадрах Энержи" ХХК-ийн ажилтан франц иргэний эрүүл мэндэд анхаарал тавьж, их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа явдалд юуны түрүүнд талархаж буйгаа илэрхийлсэн.

"Орано майнинг" групп дэлхий дахинд COVID-19-тэй тэмцэх үйлсэд тусламж үзүүлж байгаа. Тэр утгаараа Монгол Улс COVID-19 халдвартай тэмцэж буй үйл ажиллагаанд зориулж, монгол мөнгөөр нэг тэрбум төгрөгийн хандив үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хандивыг хуваарилах тал дээр оноосон зүйл байхгүй. Ойрын өдрүүдэд Монголд хувь эзэмшдэг компаниудаараа дамжуулан шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ.

Уулзалтын төгсгөлд УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Орано майнинг” группд их хэмжээний хандив өгч байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.