Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын хэрэглэгч “Теле-Хичээл”-ийг датагаараа үнэ төлбөргүй үздэг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 18
Сурталчилгаа

БСШУСЯ болон Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас салбарын үүрэн холбооны оператор компаниудад өгсөн чиглэлийн дагуу  Мобиком Корпораци нь цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан www.econtent.edu.mn цахим сайтад байрласан “Теле хичээл”-ийг датагаараа үнэ төлбөргүй хандан үзэх боломжийг бүрдүүллээ.

 

Ингэснээр сурагчид маань Мобикомын дугаараасаа датагүй үедээ монгол орны хаанаас ч цахимаар хичээлээ шууд болон нөхөж үзэн хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хичээлийн хоцрогдолгүй суралцах боломжтой юм.

Энэхүү урамшуулалд Мобикомын бүх багцын хэрэглэгчид, байгууллагын хэрэглэгчид болон Манай интернэт үйлчилгээний хэрэглэгчид хамрагдах бөгөөд 3 дугаар сарын 30-ныг  хүртэл цагийн хязгааргүй, үнэ төлбөргүй цахимаар үзээрэй.

 

Дашрамд дурдахад Манай интернэт  болон Мобинет өрхийн интернэт үйлчилгээний одоогийн болон шинэ хэрэглэгчдийн 3 дугаар сарын суурь хураамж 50% хөнгөлөх урамшуулал үргэлжилж байгааг дуулгахад таатай байна. 

Санамж: Энэхүү урамшуулал нь зөвхөн www.econtent.edu.mn цахим сайт руу хандахад үйлчлэх бөгөөд гар утасны Econtent апликейшн ашиглахад дата төлбөр тооцогдохыг анхаарна уу.

 

Мобиком Корпораци ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.