Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн гурав дахь нислэгээр Японоос 257 иргэн эх орондоо ирлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 20:54 цагт газардлаа.

Уг онгоцоор Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэнийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ болон ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал, Наранбулаг амралтын газарт хуваарилан 14 хоногийн хугацаанд тусгаарлана хэмээн албаны эх сурвалж хэллээ.

 

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн энэхүү нислэг нь гадаад улсаас иргэдээ татаж авч буй гурав дахь удаагийн нислэг бөгөөд

  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244 монгол иргэн 
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн эх орондоо ирсэн юм. 

Монгол Улсын нийслэлд Токио- Улаанбаатар чиглэлийн онгоц ийнхүү газардсанаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар нийт 732 иргэнээ авчраад байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.