Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн онгоц Японоос монгол иргэдээ аваад Улаанбаатар руу хөөрчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсаас Монгол Улсын иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Наритагийн олон улсын нисэх буудлаас Улаанбаатар руу хөөрлөө.

Орон нутгийн цагаар 16:25 цагт хөөрсөн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 20:50 цагт газардах бөгөөд тус онгоцоор 257 зорчигч ирж байгаа юм.

 

Өнөө өглөө 09:05 цагт Улаанбаатараас Токио руу онгоц хөөрмөгц наашаа зорчих иргэдийн бүртгэлийг хийж эхэлсэн талаар албаныхан мэдээлж байв. Энэ нь гадаад улсад байгаа монгол иргэдээ авчрах гурав дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.