Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлагдаад гарч байгаа иргэд өнөөдрийн дотор төлбөрөө төлөхгүй бол хуулийн дагуу шийднэ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Тусгаарлагдаад гарч байгаа иргэд өнөөдрийн дотор төлбөрөө төлөхгүй бол хуулийн дагуу шийднэ"
Sara, ikon.mn - text to speech

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр зарим зүйлийг анхаарууллаа. 

Тэрбээр "14 хоногийн тусгаарлах хугацаа нь дуусаж байгаа зарим нэг газрууд бий. Тухайлбал "Бага баян" амралтын газраас тусгаарлах хугацаа нь дууссан 60 гаруй иргэн өнөөдөр гарах гэж байгаа. Одоогийн байдлаар энэ тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөөгүй байна.

Цэргийн төв эмнэлэг, "Асралт мэд" эмнэлэг, "Жаргалант" сувилал дээр өмнө нь байсан иргэд мөн төлбөрөө төлөх шаардлагатай. 

Тиймээс өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж барагдуулах үүрэг чиглэл өгч байна. Хэрвээ уг асуудалд хойрго хандвал таны хаягаар, гэрт чинь төлбөрийн хуудас очно. Цаашлаад хууль хяналтын байгууллагаар уг асуудал яригдах болно.

Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна. "Бага баян" амралтын газар цаашид хүн авахад боломжгүй болох гээд байгаа тул ухамсартай хандахыг УОК-ын Шуурхай штабаас сануулж хэлье" гэлээ. 

 

Гаднаас ирэх иргэд ирсэн хойноо тусгаарлах байранд байрлах зардал хүлээн авах данс: ХААН банк 5084538375 /Онцгой байдлын ерөнхий газар/  

 

Сувиллын зориулалттай байранд нэн тэргүүнд өвчтэй, өндөр настай, гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн зэрэг хүмүүсээ байрлуулна.

  • Сувиллын байрны үнийг хоногийн 50,000 төгөрөгөөр тооцсон. Үнийг гаргахдаа олон нөхцөл байдлаар судалж, дундаж ханшийг гаргаж ирсэн. 
  • 0-5 насны хүүхдүүдийг үнэгүй байлгана.
  • 6-15 насны хүүхдүүдийг 30,000 төгрөгөөр байрлуулахаар тооцсон. 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.