2021/05/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.06₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
-1°
06:00
S30
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"COVID 19 илэрсэн Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"COVID 19 илэрсэн Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ.

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан.

Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговьд нэг хүнийг ажиглалтад аваад байна" гэлээ.

Уг мэдээллийг хүргэсний дараа нэгэн иргэнээс Франц улсын иргэнийг хурдан эдгээрэй гээд шар тос, ил захидал авчирч өгснийг Д.Нямхүү захиралд өгөв. Тэрбээр "Урам өгсөн ил захидал, шар тосыг маш хурдан тухайн иргэнд дамжуулж өгнө. Манай эмч нар тухайн иргэнийг тайвшруулахын тулд олон нийтийн сүлжээнд түүнийг хурдан эдгээсэй хэмээсэн олон сэтгэгдэл байгааг дамжуулж хэлж байгаа. Мөн гуравдугаар ангийн гурван сурагч англи хэл дээр захиа бичиж илгээснийг түүнд дамжуулсан. Захиаг уншаад, сайхан мэдээ сонсоод их уярч, сэтгэл өөдрөг байгаа" хэмээн хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x