2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
14°
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭЗИС нь Amazon Web Service /AWS/-тай хамтран сургалтын үйл ажиллагаандаа дэвшилтэт технологийг нэвтрүүллээ

ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг

Санхүү эдийн засгийн их сургууль нь 2015 оноос ухаалаг цахим сургалтыг амжилттай явуулж байгаа бөгөөд 2018 онд дэвшүүлсэн “Технологид суурилсан Энтрепренер их сургууль” болох зорилгын хүрээнд боловсролын салбартаа шинийг эрэлхийлэн ажиллаж байна.

Энэхүү зорилгын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн технологийн шийдлүүдийг богино хугацаанд сургалтын бүх төвшинд нэвтрүүлэхийн тулд 2020 оны 2-р сараас эхлэн Дэлхийд үүлэн технологиор тэргүүлэгч Amazon Web Service болон Монголд түүнийг төлөөлөн, албан ёсны шийдэл боловсруулдаг FIBO FIBO CLOUD компанитай хамтран амжилттай дуусгалаа.

FIBO CLOUD компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, СЭЗИС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцэд шинэ, нэмэлт шийдлийг гаргаж, үүнтэй холбогдох зардлыг бүрэн хариуцлаа.

Ингэснээр СЭЗИС-ийн цахим сургалтын удирдлагын системийг AWS суурилсан дэд бүтэцтэй болгож, 6000 гаруй оюутан, суралцагч, 300 гаруй багш, ажилтнууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран сургалтын үйл ажиллагаанд ухаалаг цахим хэлбэрээр оролцох боломж бүрдлээ.

 

 

Эх сурвалж: СЭЗИС

x