Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа
Sara, ikon.mn - text to speech

Улсын онцгой комиссын даргын 2020 оны гуравдугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм.

Шуурхай штабаас гаргасан коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажиллана.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.