Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдваргүй гарсан байна

ikon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/
00:00 00:00
15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдваргүй гарсан байна
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар уг гаднын иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтлын 126 хүн коронавирусгүй нь тогтоогдсон.

Харин 15:41 цагийн байдлаар нэмж 23 иргэний шинжилгээний хариу халдваргүй гарсан байна. Ингэснээр нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Их Британийн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лаборатоид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Их Британийн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.