Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8,257 ААН байгууллага ариутгал хийлгэжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19  халдвартай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/238732130504151/

 Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан

 
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20,000 мянга гаруй ажилтан алба хаагч нар  хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4,000 гаруй байршилд коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Ингээд 66,036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн нийслэлийн Засаг даргын А/166 дугаар тогтоолын дагуу нийслэлийнавто тээврийн шалган нэвтрүүлэх найман  товчоонд эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс гаргасан. Өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын алба орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн байдлаар 14,550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийж, 49,277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан. Энэ бүхнээс харвал бид бүхэн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэдгийг харуулж байна. Тус өвчлөл хязгаарлалтуудтай холбоотойгоор эрс багассан. Мөн сүрьеэ ч багасна" гэв. 

Торгууль тавиад байхад үйл ажиллагаагаа дахин явуулсан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан
 
гэрэл зургийг MPA.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнчулуун “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 10 гаруй хоногт 5,631 ААНБ, иргэдийн үйл ажиллагаа явуулж буй газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар, 321 сүм спорт клубууд, амралтын газарт хяналт шалгалт хийж, мэдэгдэл хүргүүлж ажилласан. 80-90 хувь нь захирамжийг хэрэгжүүлж, ухамсартай хандсан.

Үүний хажуугаар зарим ААНБ-д захирамжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор авах ёстой арга хэмжээгээ авч ажилласан. Ингэхдээ өнөөдрийн байдлаар 5 аж ахуйн нэгжид 7 сая 120 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Таван ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Торгууль тавиад байхад үйл ажиллагаагаа дахин явуулсан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8,257 ААН байгууллага ариутгал хийлгэжээ. Зах худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тус газрууд хоёр цаг тутамд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийх шаардлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд 36 ААН ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа тул хийлгээгүй ААНБ-ууд хийлгэхийг хүсэж байна" гэв. 

Нийслэлийн хэмжээнд 400 цэгт шахмал түлшийг борлуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа

НОБГ :Өнөөдрийн байдлаар нийслэл рүү орох гарах хоёр чиглэлд олон албан хаагч үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Хөдөлгөөн тавигдахад хотоос орох, гарах хөдөлгөөнд олон иргэд оролцсон. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн.

Урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг нь сайжруулсан шахмал түлшийг гадагшаа гарахад хяналт тавьж, хот руу түүхий нүүрс орж ирэхэд давхар хяналт шалгалт хийж явдал. Нийслэлийн хэмжээнд 400 цэгт шахмал түлшийг борлуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг хэлье. Мөн нийслэлийн бүх гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.