Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Иран улсын парламентын 23 гишүүнээс COVID-19 илэрсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Б.Янжмаа: Иран улсын парламентын 23 гишүүнээс COVID-19 илэрсэн
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хийж буй хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт боллоо.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг зогсоохоор дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч буй талаар өнөөдөр танилцуулав.

Тэрбээр "АНУ-д сүүлийн 24 цагт халдварын тоо 18-аар нэмэгдэж, нийт 122 болж, есөн нас баралт бүртгэгдсэн байна. 48 тохиолдол нь Ухань хот болон Diamond Princess хөлөг онгоцоос татан авсан тус улсын иргэд юм. Бусад тохиолдол АНУ-ын 13 мужид тархан гарсан. 

Олон улсад өвчлөл нэмэгдэж, зарим улсад шинээр халдвар бүртгэгдэж буй тул дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авах, баримталж байгаа хязгаарлалтаа сунгах, өргөжүүлж байна. Тухайлбал: 

  • Сингапур улсад шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 110 болсон. Тус улс халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор Иран, Итали, БНСУ-д зорчсон түүхтэй зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтаа өргөтгөж, тэдгээр улсаар аялсан хүмүүсийг транзит нислэгээр явуулахыг хориглолоо. Түүнчлэн тэдгээр улсад зорчоод ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа. 
     
  • Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага таввсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон. 
     
  • Иран улсад нийт нэг долоо хоногийн өмнө тохиолдлын тоо 100 гаруй байсан бол Мягмар гарагийн байдлаар нийт тохиолдлын тоо 2,336 болж өссөн. Тус улсын парламентын 23 гишүүнээс шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 илэрсэн тул парламентын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.