Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур зэргийг нийлүүлэх хүсэлт тавих баг ОХУ руу явна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур зэргийг нийлүүлэх хүсэлт тавих баг ОХУ руу явна"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас хийж буй ээлжит хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр "ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. 

Жирэмсэн, 0-5 насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөгөө зөвлөмжийг тусад нь бэлтгэж байна.

Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна. Нэгдүгээр сарын 9-нөөс 840 тохиолдлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. 

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.