Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрэлж, Налайх, Өлзийт, Био комбинат, Баруун түрүү зэрэг найман чиглэлд өглөө, оройдоо автобус явна

ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисс нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.

Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх аж.

Мөн хот орчмын:

  1. ХО:4 Тэрэлж,
  2. ХО:5 Налайх,
  3. ХО:6 Өлзийт,
  4. ХО:7 Туул тосгон,
  5. ХО:9 Био комбинат,
  6. ХО:11 Хонхор,
  7. ХО:12 Мал бордох,
  8. ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 - 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.