Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад зорчихгүй байхыг АНУ-ын засгийн газар өөрийн иргэдэд зөвлөв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын төрийн департмент шинэ коронавирусийн эрсдэлтэй холбогдуулан Иран, Итали, Монгол Улсад зорчихоор төлөвлөж байгаа өөрийн иргэдэд зориулсан зөвлөмж, анхааруулгыг гаргажээ.

АНУ-ын иргэдийг Итали, Иран улсуудад зорчихдоо дээд зэргийн анхаарал болгоомжтой байхыг эрх баригчид зөвлөсөн байна.

Харин Монгол Улсад зорчих гэж байгаа иргэдэд онц шаардлагагүй бол аяллын төлөвлөгөөгөө цуцлахыг зөвлөжээ. Covid-19 вирусийн тархалт хөрш Хятад улсад нь хүчтэй байгаатай холбогдуулан ийм зөвлөмж гаргаснаа тайлбарласан байна.

Одоогоор Итали, Иран улсууд нь өөр өөрийн бүс нутагт коронавирусийн тархалтын гол төв болоод байгаа. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа билээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.