Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүх: Нийтийн тээвэр өглөө, оройд маршрутын дагуу хангалттай явна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын онцгой комиссын хуралдаанаас улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрийг танилцуулах үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал дээрх хугацаанд хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсооно хэмээн мэдэгдсэн. Харин үүний дараа Нийслэлийн онцгой комисс хуралдаж нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах тухай захирамж гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн онцгой комиссоос хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулах шийдвэр гаргалаа. Тусгай хуваарь гэдэг нь өглөө, орой ажил цуглах, тарах үед нийтийн тээвэр маршрутынхаа дагуу хангалттай явна. Харин өдрийн цагаар хязгаарлалттай явна гэсэн үг” гэлээ.