Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо Италид 11 болж, Европын хэд хэдэн оронд анхны тохиолдлууд илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдрийн байдлаар Европ тив дэх коронавирусийн тархалтын төв болоод байгаа Итали улсад 11 өвчтөн нас барж, нийт халдварын тохиолдол 322 болж нэмэгджээ.

Нас барсан өвчтөнүүд нь бүгд ахмад настай, эсвэл архаг хууч өвтэй хүмүүс байсныг мэдээлсэн байна.

Өчигдөр бас Европын Австри, Хорват, Испани, Швейцар улсуудад Covid-19 вирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ.

Африкийн Алжир улсад мөн анхны тохиолдол илэрсэн нь хоёрдугаар сарын 17-ны өдөр Италиас ирсэн жуулчин болсон байна.

Өчигдөр Ром хотод чуулсан Европын улсуудын эрүүл мэндийн сайд нар коронавирусийн тархалттай холбоотойгоор хилээ хаахгүй байх нэгдсэн шийдвэрт хүрчээ.

“Бид хил хязгаарт хашигддаггүй вирусны талаар ярьж байна” гэж Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанза гаргасан шийдвэрийг тайлбарласан байна.

Европын орнуудад илэрсэн анхны тохиолдлууд нь бүгд Италиас ирсэн хүмүүсээс илэрчээ.

 

Эх сурвалж: DPA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.