Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Хариуцлагатай байх ид үе эхэлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв. Тус төвөөс мэдээлснээр:

  • Хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д  тусгаарлагдсан 2 тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй.
  • Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Хяналтын хугацаа дуусаж байгаа.
  • 22-нд ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Цагаан сарын өдрүүдэд эхэлж байна. Хөдөлгөөнийг тусгаарласан шийдвэрүүд онож гарсан, үүнийг иргэд биелүүлэх шаардлагатай. Өөрийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаална гэсэн үг тул гаргасан зөвлөмжүүдийг биелүүлээрэй.

Хариуцлагатай байх ид үе эхэлж байна. Өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байсынг иргэд шүүмжилж байсан. Шийдвэрүүд гарсан байтал хөл хөдөлгөөн ихтэй байх нь хохирол авчирна. Нэг хүний аюул улс оронд ямар их хөнөөл тарж байгаагаас харж байгаа байх. Баяраа голлож биш, хариуцлагатай үеэ голлох хэрэгтэй байна" хэмээлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.