Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс автомашиныг нь худалдаж аваагүйд Илон Маск бухимдав

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Саяхан нэг YouTube сувагт өгсөн ярилцлагадаа тэрбумтан Билл Гэйтс анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдаж авснаа ярьжээ.

Гэхдээ тэр эх орныхоо үйлдвэрлэгчийг дэмжилгүй, Германы Porsche компанийн автомашиныг худалдаж авсан байна.

Твиттер сүлжээгээр тэрбумтан яагаад Теслагийн автомашиныг сонгоогүй тухай хэлэлцүүлэг хүмүүсийн дунд өрнөжээ. Энэ хэлэлцүүлэгт оролцсон Теслагийн үүсгэн байгуулагч Илон Маск “Үнэнийг хэлэхэд Билл Гэйтстэй уулзаж, ярилцахад надад тийм ч сонирхолтой байгаагүй” гэж бичсэн байна.

Илон Маск сошиал сүлжээгээр бусад бизнесийн лидерүүд рүү дайрч довтолдгоороо алдартай. Тэр нэг удаа Фэйсбүүкийн Марк Зукербэргийг хиймэл оюуны талаар мэдлэг нимгэн хүн гэж бичиж байв. Бас Амазоны Жэф Безосын сансрын уудмын эзэмших санааг “утга учиргүй зүйл” хэмээн шүүмжилж байжээ.

Билл Гэйтс ярилцлагадаа Тесла компанийг цахилгаан автомашины салбарт тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэж магтсан ч өөрөө Porsche компанийн Taycan загварыг худалдаж авснаа ярьсан байна.

Тэрээр Taycan-ийг “өндөр үнэтэй боловч маш гоё машин” гэж магтжээ.

Теслагийн Model 3 загварын үнэ $40,000 орчим байдаг бол Porsche Taycan-ийг $103,000 орчмоор худалдаж авах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: BBC