Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад нийт 1,716 эмч, сувилагч коронавирусийн халдвар авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэж байгаа нийт 1,716 эмч, сувилагч халдвар аваад байгааг Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Зэн Ишинь өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн Мягмар гарагийн байдлаар тэдгээрээс зургаа нь нас барсан байна.

Цаашдаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа гэнэ. Хятадын эмнэлгүүд хамгаалалт, ариутгалын хэрэгсэл, амны хаалтны хомсдолд орсон бөгөөд хангамжийг нь нэмэгдүүлэх чухал шаардлагатай байгааг Зэн Ишинь сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.