Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавирусийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN

Улсын нэгдүгээр эмнэлэгт

09:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцана.

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монгол Улсын зөвлөх инженер, эрдэмтэн судлаачид “Ард түмний нэгдсэн эвсэл”-д нэгдэх талаар мэдээлэл хийнэ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд

11:30 цагт Ухань хотод төгсөгчдийн холбооноос 20 сая төгрөг хандивлана.

Чуулганы хаалганы урд 

11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

14:00 цагт “Ард түмний штаб”-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын санаачлагаар “Токио-2020” олимпод оролцох Монголын шигшээ багийн тамирчдын тухай баримтат цуврал кино хийх талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Бүх ард түмний их хуралдай” ТББ, “Их хуралдай” бие даагчдын холбооноос 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эрх ашиг, хууль эрх зүйн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.