Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн шүүхэд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

ikon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэн холбогдох материалыг бүрдүүлэн 2020 оны 02 дугаар сарын 5-наас 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор дараах газарт хүргүүлнэ үү.

1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 205 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар 70008024, 99900498

2.Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны № 202 тоот өрөө

Шүүхийн тамгын газрын даргатай холбогдож мэдээлэл авч болно.

Холбоо барих утасны дугаар 70442453, 89966644

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/
  6. 3x4 зураг 3 ширхэг


ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР