Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн даатгалын цахим системийг өнөөдөртөө багтаж хэвийн болгоно"

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Эрүүл мэндийн даатгалын цахим системийг өнөөдөртөө багтаж хэвийн болгоно"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн даатгалын цахим систем саатаж, иргэд үйлчилгээ авахад бэрхшээл үүсээд байна.

Саатлын шалтгааныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад "Манай систем Үндэсний Дата төв дээр байршдаг. Систем яагаад унасан шалтгааныг тодруулж, хэвийн ажиллагаанд оруулахаар манай инженерүүд Үндэсний дата төв дээр ажилласаар байгаа. Өнөөдөртөө багтаж хэвийн болгоно" гэлээ.

Мөн хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх, эмээ авах гэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсдэг тул сар бүрийн эхэнд систем түр саатах, доголдох нь түгээмэл тохиодог байна. 

Ташрамд дурдахад, энэ сараас эхлэн даатгуулагчдад олгох хөнгөлөлтийн дүн хэмжээ нэмэгдэж байгаа билээ. Тодруулбал, 

  • Даатгуулагчдад улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 400,000 төгрөгийн хөнгөлөлт,
  • Эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 250,000 төгрөг олгож байхаар болж, нэмэгдүүлсэн юм.