Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Гар утасны гадаргын нян нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их байдаг тул заавал ариутгах шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Гар утасны гадаргын нян нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их байдаг тул заавал ариутгах шаардлагатай"
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдвараас хамгаалахын тулд

  • Гараа сайн савандаж угаах
  • Амны хаалт зүүж хэвших
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байгаа билээ.

Тэгвэл үүнээс гадна гар утасны гадаргууг маш сайн ариутгах шаардлагатай талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр нийтэд анхааруулсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “Бид гараа угаахаас гадна байнга барьдаг гар утасныхаа бохирдлыг ч бас тооцож үзэх хэрэгтэй.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна гар утас элдэв нянгаар бохирдсон байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон.

Тодруубал, гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их байдаг байна.

Мөн ХӨСҮТ-ийн эмч нарын хийсэн судалгаагаар гар утсыг цэвэрлэхийн өмнө ба дараа тэжээлт орчинд үржих нянгийн хэмжээ харилцан адилгүй байсан бөгөөд зөвхөн дэлгэц дээрээс авсан сорьцонд л гэхэд гэдэсний болон өөр төрлийн өвчин үүсгэгч маш их нян ихээр ургасан байсан.

Тиймээс гараа сайн угаахаас гадна гар утсаа ч байнга ариутгаж цэвэрлэж байх нь зүйтэй" гэв.

Түүнчлэн гар утсаа:

  • Нүдний шилний зориулалтын нэг удаагийн алчуураар,
  • Гар халдваргүйжүүлэгч бодисыг зөөлөн даавуу, сальфетканд бага зэрэг шингээж арчих,
  • Гаднын улс оронд ихээр дэлгэрч буй гар утсыг халдваргүйжүүлэгч багажийг хэрэглэх,
  • Цэвэр ус, спиртийг тус бүр нэг хувиар холин, зөөлөн алчууранд шингээж арчих гэх мэтээр ариутгах хэрэгтэйг зөвлөв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.