Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Хилээ хаах гэж байгаа бол ДЭМБ-д 48 цагийн дотор заавал мэдэгдэх ёстой"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт шаардагдах төсөв мөнгийг цаг тухайд нь шийдэж байгаа. Мөн ард иргэд, аж ахуйн нэгжүүд биднийг дэмжин ажиллаж буйд талархаж байна. 

Үүнээс дурдвал, Монгол-Солонгосын коллежийн оюутнууд стандартын шаардлага хангасан 900 ширхэг амны хаалтыг хийж, Эрүүл мэндийн яаманд бэлэглэсэн. Үүнийг нь өндөр настнууд, эрсдэлт бүлгийн хүн амд тараах болно. 

Ханиах, найтаах, халуурах шинж тэмдэг илэрсэн болон эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд амны хаалт заавал хэрэглэх учиртай

https://www.facebook.com/iKonNews/videos/1477792962388327/

Мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сэжигтэй тохиолдлуудыг хэрхэн оношилж байна вэ. Баталгаажуулж байгаа юу?

-Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн түрүүнд манай улс оношлуурыг авсан. Сэжигтэй тохиолдлуудыг оношлохдоо шинэ оношлуур болон өөрсдийн ашигладаг 21 төрлийн вирусийн оношлуураа давхар ашиглаж байгаа. Бүх тохиолдлыг бид давхар оношилж, баталгаажуулж байна.

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарласнаар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг вэ?

-Сергей Диордица: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарласантай холбоотойгоор ямар нэгэн аялал, тээвэр, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байгаа. 2005 онд H1N1 халдварын үед нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаж байсан. Түүнээс хойш таван удаа ноцтой байдлыг зарласан бөгөөд энд үед аялал, тээврийг хаагаагүй. 

Зорчигчидтой холбоотой хязгаарлалт гэдэгт визэнд татгалзах, хил хаах, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байхад аялагчид, зорчигчдыг тусгаарлах зэрэг арга хэмжээ орно.

43 дугаар заалтын дагуу онцгой байдал гэж зарлагдсан үед ДЭМБ-ын ерөнхий захиралд онцгой эрхүүд нээгддэг. Хэрэв зарим улс хилээ хаах гэж байгаа бол ДЭМБ-д 48 цагийн дотор заавал мэдэгдэх ёстой.

Гурван сарын дараа ОУЭМД-ийн хороо дахин хуралдана.

Олон улсад хувийн хамгаалах хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хувийн хамгаалах хэрэгслийн хангалтын сүлжээ байгуулж байна.

-Иргэн бүр маск зүүх шаардлагагүй, зөвхөн ханиад хүрсэн бол зүүх нь зөв гэж ярих хүмүүс байна. Ингэж болох уу?

-Д.Нарангэрэл: Тийм. Ханиах, найтаах, халуурах шинж тэмдэг илэрсэн болон эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд амны хаалт заавал хэрэглэх учиртай. Харин Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг амны хаалт хэрэглэ гэж зөвлөхгүй байгаа. Учир нь манай улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.